
Хэвийн эс өмөнгийн эс болон хувирах үйл явц хараахан бүрэн судлагдаагүй байна. Гэвч шинжлэх ухааны олон янзын туршилтын ачаар эсийг хорт чанартай болгон хувиргах чадвартай бvхэл бvтэн бүлэг химийн бодис байдаг нь ойлгомжтой болсон юм. Ийм бодисуудыг канцерогенүүд гэж нэрлэдэг. Уушгины өмөн vvсэх гол шалтгаан нь канцерогенаар амьсгалах юм. Євчний бvх тохиолдлын 90% орчим нь тамхи таталттай буюу чухамдаа тамхины утаанд агуулагдах канцерогены үйлчлэлтэй холбоотой байдаг. Түүнээс гадна агаарын бохирдол уушигны ємєнд шууд нєлєєлдєг. Жишээ нь: уулын баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бvс нутгийн хvмvvсийн өвчлөл бөглүү тосгоныхноос 3-4 дахин их байна. Уушгины өмөнд мєн єєр бусад нөлөөлдөг эрсдэлийн бусад хүчин зүйлс байдаг:
-
Шөрмөсөн чулуу /асбест/, хулганы хор, никель, кадми, хром, хромметилжүүлсэн эфир, радонтой харьцаж ажилладаг хүмүүс;
-
Цацраг идэвхэт бодис;
-
Уушгины хатгаа, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, сүрьеэ зэрэг архаг өвчнүүд.
Уушигны хавдар юунаас болж үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан
Илрэх шинж тэмдэг
-
Ханиалгалт - ерөөсөө намдахгүй хугацаа өнгөрөх тутам улам хүндрэх
-
Цээж орчмоор байнгын өвдөлт үүсэх
-
Цустай ханиах
-
Амьсгал давчдах, амьсгаадах, хэржигнэх болон хоолой сөөх
-
Уушигны хатгалгаа, гуурсан хоолойн үрэвслийн зовиур байнга гарах
-
Хүзүү орчим овгор товгор зүйл үүсэх
-
Хоолны дуршил багасах, турж эцэх
-
Ядарч сульдах
Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд
-
Уушигны элдэв өвчин ба амьсгаа буу өвчинд вансэмбрүү, цахилдгийн үндэс, чихэр өвс зэргийг хувь тэгш найруулан тан эмийн адил тууштай уувал сайн. Тэрчлэн улаан шоргоолжны үүрэн дээр чихэртэй усанд норгосон бөс даавуу тавьж 4 цаг болсны дараа авч нугалж эвхээд үнэрлэх, цэвэр халуун усанд базаж усыг нь уух тустай. Бас туулайн цус халуунаар ууна
-
Бүгшүүлж ханиалгах амьсгал давчидахад зээргэнэ 2 цэн, буйлс цөм 3 цэн, чихэр өвс 1 цэнг хольж чанаад өдөрт 2-3 удаа уувал ханиалгахыг зогсооно. Тэрчлэн хөхүүлэг ханиаданд илжигний сүү уух, үзэм сүүнд чанаж уувал сайн. Их ханиалгаж нүүр нүд хавдваас, сонгино чанаж шүүсээр нь нүүр нүдээ угаах, вансэмбэрүү чанаж уувал тустай.
Оношилгоо
Харамсалтай нь ихэнх хүмүүс уушиг -ны ємєнгийн оройтсон үед эмчид ханддаг. Иймээс тогтмол урьдчилсан сэргийлэх үзлэгт орж, 3-аас дээш хоногоор vргэлжилж буй уушигны євчний vед цээжний зураг (флюрографи) авахуулж, уушгины эмчид үзүүлж байх нь маш чухал юм. Уушгины өмөнг илрvvлэх хамгийн найдвартай арга бол цээжний хєндийн эрхтнvvдийн рентген зураг юм. Оношыг баталгаажуулахын тулд бронхографын дурангын арга хэрэглэдэг ба энэ нь хавдрын хэмжээ болон бүтцийг тодорхойлох, тvvнчлэн эд эсийн шинжилгээнд материал авах боломжийг олгодог.