top of page

        Улаан хоолойн хавдар Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын гуравт ордог. Эхний нэг, хоёрдугаар шатандаа оношлогдоод мэс засал хийлгэж байгаа нь жилд 70-80 хувь байна. Улаан хоолойн хавдар ихэвчлэн амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, таргалалтаас болж үүсдэг. Ялангуяа, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт их тохиолддог. Учир нь давс ихтэй хоол, цай их хэрэглэхээс гадна халуунаар нь иддэг. Халуун хоол байнга идэхээр салст цочирч, түлэгдэнэ. Зарим тохиолдолд таргалалтууд байна. Таргалснаас ходоодны даралт ихэсч улаан хоолойн доод булчингийн сулралаас болж улаан хоолой руу орж гэмтээсээр байгаад хавдар үүсгэдэг.

Улаан хоолойн хавдар юунаас болж үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг
  •         Хавдар нэлээд хожуу шатандаа орсон үедээ шинж тэмдэг илэрдэг. Хамгийн түгээмэл илрэх шинж нь хоол залгих үед өвдөх, залгихад саадтай байх, турах юм. Мөн өвчүүний араар өвдөх, хоолой сөөх, ханиах, ходоод гэдэсний замын хямралд орсон үед нь л манайхан ирдэг. Ихэвчлэн хожуу шатандаа орсон үедээ илэрдэг учраас төгс эмчилгээ хийх боломж багасдаг. Мөн хүзүү юм уу суган дээр, ихэвчлэн хүзүүний эргэн тойронд булчирхайнууд томорч хавдрын үсэрхийлэл энд тэнд гардаг. Хавдар тунгалгийн судсаар, тунгалгийн шингэнээр дамжиж бусад эрхтэнд нөлөөлж гарч ирдэг.  

  • Хоол тээглэж горойх, залгихад өвдөх, амнаас эхүүн үмхий үнэр гарах, шүлс их гоожих, хоолоороо буцаж гулгих, огих, хоол идэхтэй холбоогүйгээр цээжээр өвдөх, юмаар дараад байгаа юм шиг болох, хоолой сөөх, ханиах, халуу оргих, бөөлжих, Хоолны шингэц муудах, зогьсох, турах, ядрах, анеми, гиперкальциеми.

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд
  • Улаан хоолойн хавдрыг гэрээр эмчлэх боломжгүй бөгөөд нарийн  мэргэжилийн эмчийн хяналтан дор эмчлүүлэх шаардлагатай.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  •         Энэ өвчнөөс урьд­чилан сэргийлэхэд зөв зан үйл, зөв хооллолттой холбоотой. Мөн архи, тамхи, хорт зуршилгүй хүмүүст улаан хоолойн хорт хавдар ховор тохиол­дож байгааг олон судалгаагаар тог­тоосон. Улаан хоолойн хорт хавдраар эрэг­тэй­чүүд эмэгтэй­чүүдийг бодвол гурав дахин их өвчилж байна. Тиймээс тамхинаас татгалзах, зо­хистой хооллох, идэвхтэй дасгал хөдөл­гөөн хийснээр хавдар тусах эрсдэлийг буу­руулж чадна. Мөн хоол хүнсэндээ ногоон, улбар шар өнгийн жимс, хүнсний ногоо түлхүү хэрэг­лэвэл хавтгай хучуур эсийн гаралтай улаан хоолойн хорт хавдраас сэргийлнэ.

Хориглох хоол, хүнс:

        Улаан хоолойн хавдрыг үүсгэж буй халуун чанарын давстай хоолноос татгалзах нь хамгийн чухал. Тиймээс давсны хэрэглээг хянаж давсгүй хоол идэж байх хэрэгтэй.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page