top of page

Г.ШИЙЛЭГДАМБА: ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙГ ГУРВАН САРЫН ДОТОР УСТГАХ ЭМ ОРУУЛЖ ИРНЭ

 

Элэгний өвчлөл ингэж их гаарахад тухайн үед шприцээ буцалгаж хэрэглэдэг байсан, олон хүнд дамжуулж тарьдаг байсан нь нөлөөлсөн талаар эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Нэг талаар нийгмийн золиос болсон хүмүүс шүү дээ. С вирусийг бас бэлгийн замаар дамждаг гэдэг?

Өвчлөлийн түүхийг аваад үзэхээр үнэхээр иргэдийн буруугаас биш, тухайн нийгмийн нөхцөл байдлаас болж эрсдэл үүссэн байдаг. Энэ тохиолдолд олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгч нарын зүгээс харж үзэж байгаа юм л даа. Бэлгийн замын халдварын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.

 

-Олон улсын байгууллагуудын зүгээс ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд зориулж бидэнд мөнгө өгдөг. Гэтэл элэгний С вирусийн хувьд манайх хамгийн өндөр өвчлөлтэй гэдгээрээ тусламж авах боломж байна уу?

Засгийн газар элэгнийөвчлөлд онцгой анхаарч байна гэдэг олон улсын байгууллагуудад сайн мессеж болж хүрлээ. Есдүгээр сард ДЭМБ-ын дээд чуулганд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Эмүүдээ оруулаад ирвэл есдүгээр сард эхний үр дүн гарах хугацаа. Египет гэхэд л энэ чиглэлээр тусламж авсан байдаг. Манайхыг бодвол хүн ам ихтэй улс. Харвони эм харин Египтэд олгогдоогүй байх. “Совалди”  эм олгогдсон. Энэ хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжээд үр дүн байна, байхгүй, хүмүүс нь эмээ ууж байна, уухгүй байна гэсэн олон асуудал бий л дээ.

 

Гэхдээ тэдэнд шаардлагатай мөнгөний нэлээд нь олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжсэн бдйдаг. Манай хувьд хүн амын дундах өвчлөл өндөр ч бусад оронтой харьцуулахад өвчилсөн хүний тоо цөөн шүү дээ. Тийм учраас Монголыг дэмжих нөхцөл бий. Хамгийн гол нь манай эрдэмтэд судлаачид нэг дуу хоолойтой байх учиртай. Зарим нь “Энэ эм чинь ийм хямдхан байгаа юм чинь хуурамч байна” гээд л зарим нь “ Монголчуудыг клиник туршилтанд оруулах гэж байна" гээд л байхаар ажилд сайнаар нөлөөлөхгүй.

 

-Иргэдийн зүгээс “Хурдалж болохгүй юм байх даа. Эм хүлээсээр байтал эхнээсээ үхэх нь” гэдэг. Таны бүрэн эрхийн хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна уу?

Эрүүл мэндийн сайд нь өөрөө очиж асуудлыг шийдлээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд асуудал тавигдахаар шийдэгдэхгүй. Бид энэ ондоо багтааж, эхний үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол руу тээвэрлэх оруулж ирэх схемээ сайн хийх ёстой. Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага, төрийн байгуулдагуудын ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй байна.

 

-Та ажлаа авангуутаа энэ асуудлыг шүүрч авсан. Тодорхой учир шалтгаан байсан уу?

Угаасаа шийдэх ёстой асуудал гэдэг нь ойлгомжтой. Зөвхөн Г.Шийлэгдамба, Ч.Сайханбилэг шийдэх гээд байгаа асуудал биш. Өмнө нь олон жил яригдсан сэдэв шүү дээ. Ямар ч өрхөд, хамаатан, садан, найз нөхдийн хүрээнд элэгний асуудалтай хүн •байдаг. Нийгэм тэр чигтээ энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн байхад эргэлзэж тээнэгэлзэх эрх байхгүй. Би биш гэхэд хэн нэгэн хүн энэ асуудлыг шийдэх л байсан.

 

-Элэгний Д вирусийн тухай хумуус тодорхой мэдээлэлгүй байдаг. Харин таны айлчлалын үеэр энэ тухай яригдсан байна лээ?

Энэ бол сүүлийн үед анхаарал татаж байгаа вирус Д вирусийг шууд эмчлэх эм гараагүй. Эм бүтээгдэх шатандаа яваа. Д вирусийн эсрэг эм бүтээж байгаа багийнхантай Стэнфордын их сургуульд уулзсан. Сүүлийн нэг жилд ахицтай ажиллаж байгаа юм билээ. Д вирус В вирустэй хавсарч тохиолддог юм байна.

 

-Манайд В-гийн тохиолдол нэлээд их байдаг. Аягүй бол Д вирусийг ялгаж оншилж чадахгүй явдаг юм байна даа?

Хавсарч тохиолддог вирусууд илүү аюултай, эрсдэлтэй байдаг тухай судлаачид, эрдэмтэд ярьж байна лээ. Олон оношилгооны арга технологи гарч, эмчилгээ үр дүнд хүрч байгаа ч вирус нь түүнийгээ дагаад хөгжиж, өөрчлөгдөж байдаг гэж эрдэмтэд ярьсан. Элэгний эмчилгээний асуудлыг хүссэн ч эс хүссэн ч олон улсын ' байгууллагуудтай хамтарч ажиллах замаар л шийднэ. Хардаж сэрдэж цаг хугацаа алдах шаардлага байхгүй.

Бөөрний аппарат үнэ төлбөргүй боллоо

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page