top of page

Уушгины үрэвсэл нь хүнд халдварлана гэж бараг байдаггүй бөгөөд явц ямаршуу байх нь гол төлөв тухайн хүний биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг. Гэвч сүүлийн үеийн шинжилгээгээр томууны вирус нь хатгааны бактерд өртөмтгий болгодгийг тогтоосон байдаг. Ийм ч болохоор томуу дараа уушгины үрэвсэл үүсэх аюул нь ямагт өндөр байдаг.
Дараах төрлийн хүмүүс нь уушигны хатгаа тусах магадлал өндөртэйд тооцогддог, үүнд:
• Өндөр настай
• Уушгины архаг өвчин, чихрийн шижин, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, зүрх судасны өвчтэй
• Мэс заслын хийлгээд удаагүй байгаа, биеийн эсэргүүцэл нь суларсан,

Уушигны үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг
  • Огцом өндөр халуурах, чичрүүдэс хүрэх
    Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугын үеэр ахин гэнэт огцом халуурах
    Хамрын ханиад туусан үед удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах
    Идээ, эсвэл цустай цэр -ээр ханиалгах
    Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
    Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
    Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд
  • Нунтаг гичийг оймсондоо хийж өмсөөд хэдэн өдөр явбал хүйтнээс үүдэлтэй юмуу, хатгаа, хурц үрэвсэлт ханиад өвчнүүд аяндаа илааршина. Хатгаа эмгүй эдгэнэ. Хатгаа тусч байнга халуурч байгаа үед хөлийн шагайгаар татахуйц хүйтэн усанд ердөө ганцхан минут зогсож, уснаас гаруут ноосон дулаан оймс өмсөн 15 мин гүйх буюу түргэн алхах хэрэгтэй. Энэ аргыг өдөр бүр тодорхой цагт давтана.

  • Сэрүүний улиралд уушигны өвчин хөдөлбөл хар үнээ, хонины сүүг хөөрүүлэн халуунаар нь уухаас гадна улаан үнээ цагаан гүүний сүүг түүхийгээр тус тус 2-3 долоо хоног уувал уушигны архаг өвчин эдгэнэ.

  • Уушигны элдэв ханиалганд тарвага, үнэгний уушгийг түүхийгээр нь  хатааж эм шиг нүдээд балга архиар даруулж өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Мөн аливаа залуу малын уушгийг гүүний сүүнд чанаж идвэл  уушигны өвчин хийгээд ханиалга эдгэнэ.

  • Тэрчлэн архаг ханиалганд хунчрыг хандалж өдөрт хоол ны том халбагаар 3 удаа ууна. Энэ эмчилгээг удаан хийвэл сайн, ханиалга бүрэн алга болно.

  • Үгдэрсэн ханиалгад хөх, цагаан дэгд, царван, лууванг хэм тэгш найруулан чанаж өдөрт 3 удаа, тус бүр дунд зэргийн шаазанга ууна. Цагаан далийг чанаж ууна. Эсвэл зажилж шүлсээ залги ямарч ханиалгыг зогсоож чадна. Мөгөөрсөн хоолойн өвчин шалтгаалан ханиалгахад чацаргана чанаж өдөрт 3 удаа ууна. Мөн яншуйг сүүнд 3-5 ширхэгийг чанаж халуунаар нь уух, шингэн 1 буцалгаж буй усанд 3 дусааж уувал элдэв ханиалга зогсоно.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

·         Товлолын дагуу вакцинуудыг хугацаанд нь хийлгэх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг багасгана. Түүнчлэн пневмококкийн вакцин нь уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлдэг.

·         Гэрийнхээ хаалга, цонх, тооноо үе үе нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж, гэр доторхи агаарыг сэлгэж, бохир агаарыг зайлуулаарай.

·         Гэрийн орчинд тамхи бүү тат. Мөн түлшинд элдэв бензин, хуванцар, хог түлэх нь бие махбодийг хордуулж, хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг учир түлшэ зөв сонгоорой.

·         Бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ асрах хооллох, бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлнэ.

Хэрэглэвэл зохих хүнс

·         Сүү, таргандаа чимх цагаан гааг нэмж хэрэглээрэй.

·         Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт гурван удаа 100 мл-ээр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үөд хөх дэгд, аньсыг 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл түргэн эдгэрнэ.

·         Халуун хоол тэр дундаа шөл, зутан - Перц, цагаан гаа, сармистай хар шөл, битүү шөл, тойгны шөл, ясны шөл, үхрийн махтай гурилтай шөл гэх мэт дархлаа сайжруулах, тамир тэнхээ оруулах шөлтэй хоол хийж идээд салхинд зохиулахгүйгээр унтаж, амрах хэрэгтэй.

·         Уух зүйлний хувьд гэвэл халуун чацаргана, аарц, хөөрүүлсэн сүү, нимбэгтэй цай, алим чанаж уух, халуун буцалсан усанд зөгийн бал, сода хийж утах, С амин дэм зэргийг уусгаж ойр ойрхон уугаарай. Шингэн зүйл сайн уух хэрэгтэй. 

Мөн өвчний үед хоолны дуршил буурсан ч өлсөж болохгүй бөгөөд бага багаар, ойр ойрхон идэх хэрэгтэй болон шингэнийг ихээр уух шаардлагатай. Шингэнээ нөхөх нь амьсгалын замын салстыг чийгшүүлж өвчний шинж тэмдгийг  хөнгөрүүлдэг  байна. 

Хориглох хоол, хүнс:

·         Архи

Архи нь судсыг агшааж нарийсгаснаар толгойн өвдөлтийг өдөөж биеийг усгүйжуулдаг.

·         Түргэн болон шарсан хоол

Өөх тос, давсаар баялаг шарсан хоол нь сульдсан биед хэт их ачааллыг үзүүлдэг байна. Хоол боловсруулах систем нь  хэт их  хүчийг  зарах нь өвчинд нэрвэгдсэн биеийг  улам сулруулж, шаардлагатай амин дэм, эрдэс бодис дээрхи бүтээгдэхүүнд байхгүй учир хэрэглэхэд тохиромжгүй.

·         Сүүн бүтээгдэхүүн

Сүүний уурагнаас иммуноглобулин үүсдэг ба  халдварын эсрэг тэмцдэг  боловч өдөрт нэг аяга сүүнээс илүүг уух хэрэггүй гэж зөвлөж байна. Жимсний шүүс

Савалгаатай шүүснүүд нь их хэмжээний сахар болон консервант агуулах тул бидэнд  ашиггүй төдийгүй дархлааг сулруулдаг. Ялангуяа сахар орлуулагч ашигласан шүүснүүдийг эмч нар хориглодог байна.

·         Жимс, ногоо

Гайхах хэрэггүй шүү! Эдгээр нь эслэг эдээр баялаг ба ходоод гэдэсний ердийн үйл  ажиллагаанд хэрэгтэй боловч ядарч туйлдсан биенд боловсруулахад тун хэцүү  ба вирус, микробтой тэмцэхэд биенээс нэмэлт хүчийг шаарддаг байна.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page