
Энэ өвчин 40-өөс дээш насныханд зонхилон тохиолддог.Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс энэмэгдэж, харааны үйл зүй муудаж нүдний уганд өвөрмөц өөрчлөлт үүсэхийг эрт дээр үеэс глауком буюу нүдний даралт гэж нэрлэж иржээ. Хүндэрсэн тохиолдолд сохролд хүргэдэг аюултай. Тиймээс дээрх насны хүмүүс харааны өөрчлөлт байхгүй ч нүдний даралттай байна уу гэдгээ жилд нэг удаа заавал үзүүлэх ёстой. Нүдний даралтаас болж хараа алдагдвал дахин хэзээ ч сэргэдэггүй аюултай.
Нүдний даралт

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан
Илрэх шинж тэмдэг
Нүд хүчтэй өвдөх
Толгой таллаж шанааруугаа дамжиж өвдөнө
Хараа огцом муудах
Манантах
Гэрэл солонгорч харагдах
Дотор муухай оргих, бөөлжих
Эмчилгээ
Мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусааж, эмчилгээг тасалж болохгүй. Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх .
Архи, дарс , шар айраг, айраг болон кофе , халуун ногоотой хоол хориглоно. Мөн ууранд орох , шавар тавиулахыг хориглоно. Өрөө гэрэлтүүлэг сайтай байх. Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэх
Ангилал
Анхдагч хаалттай өнцөгт – архаг ба цочмог
Анхдагч нээлттэй өнцөгт
Төрөлхийн
2-догч нүдний даралт ихсэх өвчин
Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин