top of page
  • Элгийг гэмтээдэг хамгийн гол хүчин зүйл бол түүнийг сонгож гэмтээдэг вирусүүд юм. Дэлхийн эрдэмтэд вирусыг хоёр хувааж үздэг. Элгийг сонгомлоор гэмтээдэг вирус мөн элгийг дам нөлөөгөөр гэмтээдэг вирус.  Ханиад томуу, ДОХ, шувууны ханиадны  вирус дам нөлөөгөөр элгийг гэмтээдэг. Элэг нь амин дэмлэг чанартай, витамин ихтэй учир вирус үржиж улмаар үрэвслүүлдэг. Сонгомлоор гэмтээдэг вирусыг архагшдаг, архагшдаггүй гэж хоёр хуваана. Элгийг сонгомлоор гэмтээдэг А, В, С, D, E, F, G, TT, Sin гэхчлэн 10 гаруй вирус байдаг. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Хоёрооc гурван хос вирус тээсэн хүн өвчлөл өндөр, хүндрэл ихтэй байдаг. Эсвэл нэг вирусийн хэд хэдэн төрлөөр өвчлөхөд даамжирч хүндрэх хандлага ажиглагдаж байдаг.

Элэгний өвчлөл

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг
  • Элгэнд өөрчлөлт орсны анхны шинж тэмдэг нь нойр муудах, амархан ядрах, нозоорч хэвтмээр болох зэргээр илэрнэ. Мөн аюулхай дээр цанхайн, баруун хавирганы нумаар өвдөн, нүдний салст болон тагнай шарлан, өтгөн цайвар өнгөтэй гарч, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Уг шинж тэмдгүүд илэрсний дараа оношилоод үзэхэд элгэнд томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн, эсвэл  хатуурал  илэрсэн байдаг. Учир нь элэгний хорт хавдар нь аажимдаа илэрдэг өвчин юм.

  • Нийтлэг урьдчилан сэргийлэх арга замууд /анхаарах зүйлс/

  1. Гүүний саамыг уух нь сайн нөлөөтэй. Амин хүчил, витамин, эрдэс ихтэй тул хүний биед зохицсон эмчилгээний

бүтэгдэхүүн. Саам уусан хүмүүс сайхан царайтай болдгийн учир нь бодисын солилцоо тэгширсэнд байгаа юм. Гүүний саамны анагаах чанар гайхамшигтай. Хоол боловсрон шингэхэд эерэг нөлөөтэй, найрлага нь харшлыг бууруулах үйлчилгээтэй. Найрлагад нь байдаг ацетилхолин захын мэдрэлийн тогтолцоонд үйлчилснээр арьс, салст бүрхэвчийн нарийн судсууд тэлж, тэр хэсэгт

  1. Вакцинд хамрагдах шаардлагатай.

  2. Хамгийн гол нь дархлаа сайн байх шаардлагатай.

  3. Мэргэжлийн эмчийн хяналтанд тууштай “шугаман эмчилгээ”-г хэрэглэхэд илүү үр дүнтэй нь ажиглагддаг.

  4. Элэгний вирүсийн эсрэг бие мах бодийн дархлаа сайн байвал тэмцэж устгах бололцоотой. 

  5. Элгэнд ачаалал, хүндрэл өгдөг зүйл бол архи. Архи болон согтууруулах ундаа уух хориотой. Өндөр градустай архи, согтууруулах ундаа нь элгэнд муу нөлөөтэй.

  6. Цианит, натри, хлор, бензин, метил зэрэг ууршимтгай бодис, хортой нөхцөлд удаан ажиллах нь элгийг хүнд гэмтээдэг.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page