top of page

Бөөр нь бие махбодын шингэнийг шүүж хортой бодисоос цэвэрлэдэг эрхтэн юм. Хүний цусанд дахь хортой бодис, шингэн нь бөөрний түүдгэнцэр гэж нэрлэгддэг хялгасан судасны өвөрмөц системээр дамжин бөөрний бүрхэвчинд очдог.

Тэндээсээ буюу бөөрний олон тооны бүрхэвчнээсээ бөөрөнд хуримтлагдаж байгаад шээс хэлбэрээр гадагшлуулагддаг.

Удаа дараалан халдвар авсан, эсвэл удаан хугацаанд халдвартай байсны үр дүнд дархлалын системд доголдол үүссэнээр бөөрний түүдгэнцэр -үүдийн ханан дээрх эсүүдийн эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эсийг өөрөө устгаж эхэлнэ. Үүний үр дүнд бөөрний түүдгэнцэр буюу бие махбодийн хаягдлы бөөр рүү шилжүүлдэг хэсгийн үрэвсэл бий болно. Энэ өвчнийг бөөрний түүдгэнцрийн үрэвсэл буюу гломерулонефрит гэж нэрлэдэг.

Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл буюу гломерулонефрит

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг

Хэрэв та гүйлсийн үрэвсэл /ангин/, уушгины үрэвсэл, бусад халдварт өвчин тусаад эдгэрснээс 1-3 долоо хоногийн дараа толгой өвдөх, халуурах, даралт ихсэх зэрэг шинж илэрвэл бөөрний түүдгэнцрийн хурц үрэвсэл явагдаж байх магадлал өндөр гэж үздэг. Мөн бөөрний түүдгэнцрийн хурц үрэвслийн үед шээс ялгаралт багасч, шээс нь мах угаасан ус шиг өнгөтэй болох нь цөөнгүй бөгөөд үүнийг макрогематурия гэнэ. Хэвлий, бүсэлхийгээр өвдөх -өөс гадна бөөлжүүлж ч болно. Хэдэн жилээр үргэлжилдэг архаг гломерулонефритийн шинж тэмдэг арай сул байдлаар илэрдэг. Харин архгаг хэлбэрийг эмчилгээ хийлгэлгүй орхивол зүрхний эсвэл бөөрний хурц дутмагшил үүсэн аминд хүрэх аюултай байдаг.

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд

Энэ өвчин маш хүнд өвчин учир та гэртээ эсвэл хүмүүсийн ам дамжсан яриан дээр үндэслэн элдэв юм битгий авч хэрэглээрэй. Элдэв тохирохгүй зүйл хэрэглэснээс шууд комд орох өндөр магадлалтай. Энэхүү өвчиний шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмнэлэгт хамдаж эмчийн хяналтад орно уу.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй бол жижүүрийн ажил, хорт бодистой нөхцөлд ажиллах хориотой. Бөөрний түүдгэнцрийн үрэвслээс сэргийлэхийн тулд ямар нэг үрэвсэл ялангуяа гүйлсэн булчирхай болон амьсгалын замын эрхтэнд байрлах үрэвслийг цаг алдалгүй гүйцэд эмчлүүлж байх шаардлагатай. Мөн гэдэсний халдваруудыг эмчилснээр бөөрний түүдгэнцрийн үрэвслээс сэргийлж чадна.

Хэрэглэвэл зохих хоол хүнс

Бөөр муутай хүмүүс давс ихтэй, консеровлосон хүнснээс татгалзах нь зүйтэй. Бөөр, давсагны үрэвсэл нь стресс эсэргүүцэх хоолны дэглэм баримталж, өвчнийг эсэргүүцэхийн тулд шим тэжээлтэй хоолыг шаарддаг.

Бөөрний түүдгэнцэр юунаас болж  үүсдэг вэ?

Бөөрний түүдгэнцрийн хурц үрэвсэл нь ихэвчлэн гүйлсийн үрэвсэл / ангин /, гүйлсэн булчирхайн үрэвсэл, улаан эсэргэнэ зэрэг стрептококкийн гаралтай үрэвслийн дараа үүсдэг. Мөн бактери, вирус, шимэгч хорхойн халдвар, вакцин тарьсны дараа ч үүсэх нь цөөнгүй төдийгүй даралт ихсэх өвчинтэй холбоотой болохыг нь сүүлийн үеийн судалга харуулж байна.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page