top of page

Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг.

Бөөрний чулуу яагаад үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг

Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог.Зарим үед цустай шээх шинж илрэх бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай болно. Өвдөлтийн үед дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө.

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд

Хүмүүс энэхүү өвчинийг гэрийн аргаар эмчилж болдог олон арга байдаг гэж ярьдаг ч тэр нь хүн болгонд таардаггүй буруу арга хэрэглээд чулуу нь шээсний сүв бөглөснөөс болж амь насаа алдах тохиолдол ч гардаг. Тиймээс бөөрний чулуу өвчний үндсэн гол эмчилгээ бол мэс заслаар, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах эмчилгээ нь хамгийн найдвартай юм.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, ажил амьдралаа зөв зохицуулах, зун амарч байгаа үедээ агаар салхинд явах, цагаан идээ илүү хэрэглэх, хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас байгальтайгаа байнга харьцах хэрэгтэй. Өвдөхөөс нь өмнө, би харьцангуй гайгүй гэж бодож байгаа үедээ ялангуяа 35-аас дээш насанд жилдээ нэг удаа эмнэлэгт үзүүлэх зөвлөмжийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгчихсөн байгаа шүү дээ. Тийм учраас 35-аас дээш насандаа жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн үзлэгт орж, асуудал гарвал тэр дор нь эмчийнхээ зөвлөгөөг дагаж эмчлэх шаардлагатай.

Хэрэглэвэл зохих хоол хүнс

Шим тэжэээл сайтай ногоо, жимс ,шөл зэрэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зохимжтой.

Хориглох хоол, хүнс

Давс ихтэй, консеровлосон хүнснээс татгалзах нь зүйтэй. Бөөр, давсагны үрэвсэл нь стресс эсэргүүцэх хоолны дэглэм баримталж, өвчнийг эсэргүүцэхийн тулд шим тэжээлтэй хоолыг шаарддаг.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page