top of page

Аливаа бөөрний үрэвсэл цаашаа эмч­лэгдэхгүй, хянагдахгүй  байхаар бөөрний дутагдалд орох аюултай. Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг. Энэ архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлээгүй архагшуулчихсан. Дээрээс нь эмчилгээ дутуугаас даамжраад бөөрний дутагдалд ордог. Бөөр цус цэвэрлэдэг эрхтэн. Гэтэл нэг бөөрөнд нэг сая орчим нарийн судас байдаг. Энэ нарийн судаснууд ямар нэг үрэвсэл, бактери, халдварын улмаас тоо нь цөөрдөг. Цөөрч байгааг бөөрний шүүлтийн хурд гэдэг юмаар тодорхойлдог.
Бөөрний шүүлт, хурд буурах тусам бөөрний үйл ажиллагаа алдагдаж дутагдалд орох үндэслэл болж байгаа юм.

Бөөрний дутагдал юунаас болж үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг

   Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн төвшинд тогтоон барих нь чухал.
    Бөөрний архаг дутагдал таван үе шатаар илэрдэг ч эхний гурван шатанд мэдэгддэггүй, эрүүл юм шиг явдаг. Ингэж явж байгаад илэрдэг шинж тэмдэг нь ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйддэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна эвшээхэд амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртдэг.

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд

Энэ өвчин маш хүнд өвчин учир та гэртээ эсвэл хүмүүсийн ам дамжсан яриан дээр үндэслэн элдэв юм битгий авч хэрэглээрэй. Элдэв тохирохгүй зүйл хэрэглэснээс шууд комд орох өндөр магадлалтай. Энэхүү өвчиний шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмнэлэгт хамдаж эмчийн хяналтад орно уу.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бөөр өвдсөн, даралт ихэссэн , чихрийн шижин өвчний онош тогтоогдсон үед эмчийн хяналтанд тогтмол байж, өвчнөө даамжруулан цаг алдалгүйгээр эмчлүүлж байвал бөөрний архаг дутагдлаас сэргийлж чадна.

Хэрэглэвэл зохих хүнс

Бөөр муутай хүмүүс давс ихтэй, консеровлосон хүнснээс татгалзах нь зүйтэй. Бөөр, давсагны үрэвсэл нь стресс эсэргүүцэх хоолны дэглэм баримталж, өвчнийг эсэргүүцэхийн тулд шим тэжээлтэй хоолыг шаарддаг.

Зөвлөгөө

     Өвдөхгүй байхын тулд нэн тэргүүнд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих буюу шүд нь хорхойтсон бол шүдээ эмчлүүлэх, хоолойны мах, хоолны ангинтай бол мэс заслын хагалгаа хийлгэж хоолойны махаа авхуулах, биеийн  дархлаагаа сайжруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

      Бөөрний өвчин хүйтэн сэрүүний үед ихэсдэг бөгөөд энэ үед дулаан хувцаслах, илчлэг, тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх нь өвдөхгүй байх үндсэн нэг арга болдог.

Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах буюу 45 – аас дээш насныхан жилд  хоёр удаа нарийн шинжилгээнд орж байх ёстой.

Санамж:

Хэрэв таньд энэ өвчиний шинж тэмдэг илэрсэн болон та бөөрний өвчинөө эмчлүүлээгүй явсаар байгаа бол та яаралтай эмнэлэгт хандана уу. Учир нь энэхүү өвчин нь бөөр солиулахаас нааш эдгэдэггүй маш хүнд өвчин юм.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page