
Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн. Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг чухал эрхтэн юм. Бөөр үрэвсэнэ гэдэг нь хүний бие гадны ямар нэг халдвар авах юм уу даарч хөрснөөс болоод цусан хангамжид өөрчлөлт орж, нян үржих орчин бүрдэхийг хэлдэг. Энэ тохиолдолд бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Эмнэлэгт үзүүлэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь бөөрний өвчтэй байгаа нь энэ өвчин өвчлөлөөрөө нэгдүгээрт байгааг харуулж байгаа юм. Өвчний тархалт харьцангуй их байгаа нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, өгсөх замын халдвар их байгаатай холбоотой. Бөөрний үрэвслээр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг.
Бөөрний үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан
Илрэх шинж тэмдэг
Бөөр, ууц нуруугаар хатгуулах, халуурах шинж тэмдэг илэрнэ. Шээс өнгөтэй, үнэртэй гардаг. Мөн даралт ихэсч хавантай болдог. Хөлний шилбэ, нүдний зовхи хавагнадаг. Бөөрний хаван их онцлогтой. Дээр нь дарахад шилжиж булцагнадаг. Бусад өвчний хаван дарахад хатуу байдаг юм.
Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд
Бөөрний үрэвслийг үр тариагаар эмчлэх
Үр тариа, жимс, ургамлын гаралтай өндөр үр дүнтэй бөгөөд бөөрний үрэвсэлт өвчний эсрэг шалгарсан арга юм. Үр тарианы бэлдмэл нь бөөрний тамир тэнхээг сайжруулж, ус электролитийн тэнцвэрийг зохицуулан үрэвслийн процессийг дардаг.
Үр тариа нь эрдэс, амин дэм, эслэгийн агууламж өндөртэй тул бодисын солилцоог сайжруулдаг байна. Бөөрий үрэвслийг анагаах үр тарианы бэлдмэлиийг таримал мухар цагаан, хар үр тариа, хар будаа, хушга, нохойн хошуу, хар вандуй, чавга, тахиан толгойт лянхуан үр зэргээр бэлтгэдэг бөгөөд зуун хувь байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Судалгаагаар Бөөрний бүтээгдэхүүнийг 1-2 сар хэрэглүүлэхэд өвчнүүдийн хавагнах, шээс үнэртэй гарах, нуруу ууцаар чилж унжирч өвдөх зэрэг шинжүүд арилж байсан.
Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хамгийн гол нь хүйтэн үед дороосоо даарахгүй байх хэрэгтэй. Ханиад томуу хүрэхгүй байх нь чухал. Бөөрний өвчин ханиад томуу туссаны дараа дахин илрэх магадлалтай байдаг. Хэрвээ шинж тэмдэг илрээд өвчилсөн тохиолдолд шинжилгээгээ өгөөд хурдан эмчлүүлэх хэрэгтэй. Дахин дахин өвдөхгүйн тулд эмчилгээгээ эмчийн заавраар гүйцэд хийх шаардлагатай.
Бөөрний үйл ажиллагааг дэмжих, бөөрөнд сайн идээ ундааны зүйлс
Халуун чанартай, шим тэжээл сайтай хоол ундыг тохируулан хэрэглэх.
Шар буурцаг, ногоон вандуй, ногоон шош зэрэг ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж амьтны гаралтай уураглаг хүнсийг багасгах хэрэгтэй.
Үүнд: Хар будаа, хар шош нь бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний тамирыг сайжруулна.
Гүнжидийн үр бөөрний тамир сайжруулж, үс цайж бууралтах үйл явцыг удаашруулж, үс уналтын эсрэг.
Таримал мухар цагаан нь бөөр давсагны үйл ажиллагааг дэмжин үрэвслийн эсрэг, даралт бууруулахын зэрэгцээ хоол боловсруулах замын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Байцаа, лууван, шийгуа, өргөст хэмх, алим, нэрс, анис, зэрэг жимс хүнсний ногоонууд бөөрөнд тустай юм.
Хориглох хоол, хүнс
Гашуун, эхүүн амттай шим тэжээл муутай хоол хүнс, давс ихтэй зүйл, оройд шингэн юм уух.