
Нүдний алимыг бүрхэж байдаг нимгэн тунгалаг хальсыг “нүдний салст бүрхүүл” гэдэг. Энэ салст бүрхүүл нь нулимсны шингэний чухал бүрдүүлэгч бодисуудыг боловсруулахад тусладаг, жижиг гадны биет, бичил амьд биетээс хамгаалах хориг болж байдаг болохоор маш чухал ач холбогдолтой юм.
Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу конъюнктивит гэдэг нь нүдний салст бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдийн бүлэгт өгсөн ерөнхий нэршил юм. Энэ өвчин нас, хүй снээс хамааралгүйгээр олон тохиолддог.
Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан
Шалтгаан
Халдварын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвслийг вирус, бактер, мөөгөнцөр зэрэг бичил биетүүд нь үүсгэж болно. Ингэж үүссэн үрэвсэл нь халдвартай юм. Өвчин үүсгэгч нүдэнд орж халдварлуулах хэд хэдэн зам байдаг: бохир гараараа нүдээ нухах, бохирдсон усан санд сэлэх, чанаргүй будгаар сормуусаа будах г.м.
Үүнээс гадна сахуу, уушгины үрэвсэл, салхин цэцэг зэрэг хүнд өвчнүүдийг нүдний салст бүрхүүлийн үрэвсэл дагалддаг төдийгүй харшил -ын гаралтай өвчний шинж тэмдэг байж болдог.
Халдварын бус нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь тоос, бохир, химийн бодис тохиолдлоор нүдэнд орох, хэт ядрах, нүдийг хэт дааруулах, хэт ягаан туяаны түлэгдэлт, харааны согог, контакт линз хэрэглэх зааврыг мөрдөөгүй, бодисын солилцооны алдагдал ба аминдэмгүйдэл зэрэгт үүсдэг.
Шинж тэмдэг
Нүдний салст бүрхүүлийн үрэвслийг анзаарахгүй байх боломжгүй. Юуны өмнө элс хийчихсэн мэт өвдөж нүд загтнах шинж илэрнэ. Дараа нь нулимс, зарим үед идээт шингэн гойжно. Мөн нарны гэрэлд нүд өвдөх нь бий . Өөр нэг илэрхий шинж нь нүд улайх юм. Нүдний салст бүрхүүлийн хурц үрэвслийн үед бие сулрах толгой өвдөх, халуурах шинж ажиглагддаг.
Явц
Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь хурц ба архаг гэж байдаг. Нүдний салст бүрхүүлийн хурц үрэвсэл нь гэнэт эхэлж, өрнөл нь хурдан. Буруу эмчилгээ хийх, ариун цэврийг сахиугүй үед нөгөө нүдэндээ халдварладаг.
Нүдний салст бүрхүүлийн архаг үрэвсэл нь аажмаар илэрч, шинж тэмдэг нь сул илрэн удаан өрнөдөг бөгөөд дийлэнхдээ хоёр нүдэнд зэрэг эхэлдэг.
Гэмтээгч зүйлийн нөлөөгөөр салст бүрхэвч нь үрэвсдэг. Хялгасан судаснууд нь өргөсч, заримдаа хагарсны улмаас нүд улайдаг. Салст бүрхэвч, зовхины дотор нь тал нь хавагнах зэрэг өөрчлөлт гардаг.
Оношлогоо
Оношыг нүдний эмч өвдсөн нүдийг үзэж байж тавина. Түүнчлэн өвчилж байсан өвчин, ажлын нөхцлийн талаар тодруулна. Мөн нүднээс гарч буй ялгадаснаас шинжилгээнд авч үүсгэгчийг тодруулна. Хэд хэдэн тохиолдолд (хламидын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл) бусад мэргэжилтнүүдийн (бөөрний мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн эмч) зөвлөгөө авах хэрэгтэй болно.
Үр дагавар
Үрэвсэл нь эвэрлэгт халдаж нүдний эвэрлэг -ийн үрэвслийг үүсгэх аюултай.
Эмчилгээ
Нүдний салст бүрхүүл -ийн хурц үрэвслийн үеийн альбуцидын уусмлыг 3 цаг тутамд нүдэнд дусаах арга хэмжээ авна. Халдварлахаас сэргийлэх үүднээс эрүүл нүдэнд ч альбуцидийн уусмалыг дусааж болох ч санамсаргүйгээр халдвар дамжуулахгүйн тулд өөр дусаагуур ашиглах хэрэгтэй. Эмчилгээг зөвхөн эмч л заах ёстойг анхааруулж байна.
Эмч нүдний салст бүрхүүлийн үрэвслийн төрөлөөс хамаарч эмчилгээг хийнэ. Эмчилгээнд нүдэнд эм дусаах, зовхинд тос хавчуулах, халдваргүйжүүлэх уусмалаар угаах зэрэг орно. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй байдаг. Эмчилгээг цаг алдалгүй зөв хийж чадвал нүдний салст бүрхүүлийн хурц үрэвслийг 4-5 хоног, архаг үрэвслийг 4-5 долоо хоногийн дотор дарах боломжтой.