top of page

Салхи, нулимс, тамхины утаанаас болж нүд улайдаг. Мөн түүнчлэн гэрийн тэжээвэр амьтны үс, ургамлын тоосонцорын харшил, тэр ч бүү хэл гоо сайхны бараанаас болж улайх нь бий. Нүдний цусан судас нь архи хэт их хэрэглэх, компьютерийн дэлгэц, зурагтын өмнө удаан сууснаас болж ч өргөсдөг.

Зарим хүмүүсийн нүд цаг агаарын өөрчлөлт, мэдрэлийн хэт ачаалал, стресс зэргийг барометр шиг мэдэрдэг.

Нүд улайсан үед хүмүүстэй уулзаж ярилцахад харилцагчид ядарсан мэт таагүй мэдрэмж төрж, өөрөөсөө түлхэхэд хүргэдэг тал бий. Тиймээс нүд улайдаг шалтгаануудыг тэр дор нь арилгах хэрэгтэй.

Нүд улайх

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Зөвлөгөө

Хиймэл нулимс. Нулимс нь нүд улайлтыг амархан арилгахгүй ч нүдийг чийглэж, загатнаа, хорсолтыг дарж, улайлгаад байгаа үрэвслийг дардаг.

 

Нүдний дусаалга. Мурин, Софрадекс, Визин зэрэг нүдний дусаалга нүдний улайлтыг ойролцоогоор 45 минутын дараа арилгадаг. Тиймээс та чухал уулзалтанд улаан нүдэлчихээд очихгүйн тулд хоёр нүдэндээ хоёр хоёр дусал эм дусаах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэт их хэрэглэж болохгүй.

 

Аврагч жин. Нүдэндээ хүйтэн жин 25-30 минутын турш тавиарай. Хүйтэн жин өргөссөн судсыг нарийсгаж, нүдний алжаалыг сайн тайлдаг байна. Үүнээс гадна төмсийг хэрчээд, зовхиндоо тавиад таван минут хүлээ. Энэ нь нүдийг тайвшруулдаг. Цайны ханд ч бас сайн эм.

Нүдээ амраах нь

Нүдээ амраа. Та дутуу нойртой олон шөнө явсан, эсвэл шөнө компьютерийн ард удаан суусан бол нүдээ амраах шаардлагатай. Эмч нар хүний нүдийг эзэнтэйгээ хамт амардаг хэмээн баталдаг. Тиймээс та бүрэн унтах найман цаг өөртөө заавал гаргаж байгаарай.

 

Хэрвээ танд амрах цаг гарахгүй байвал үе үе галын өрөө рүүгээ орж, цай уун, цонх руу ширтэх хэрэгтэй. Компьютерийн дэлгэцийг удаан ширтэх үед нүдний булчин чилж, ядардаг. Тиймээс та үе үе нүдээ аньж байх хэрэгтэй. Мөн та дэлгэцнээс үе үе холдож, нүдээ чийглэж бай.

 

Илүүдэл бүхнээ арилга. Нүд улайх бас нэг шалтгаанд ургамлын тоосонцор, амьтны үсний харшил, гоо сайхны бараа, саяхан худалдан авсан хувцас зэрэг ордог хэмээн дээр хэлсэн. Тиймээс та үнэрт бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Хувцас, саван, шампунь, гоо сайхны бараа гээд үнэргүй, байгалийн бүтээгдэхүүнийг илүү их сонгоорой.

 

Линз зүүдэг бол үе үе ав. Линз нь зурагтын өмнө удаан суух, тоосны харшил зэргээс ч илүү нүд улайлгадаг тал бий. Учир нь линз байнга элэгдэж, нүдний эвэрлэг бүрхэвчийг үрж, загатнуулж, улайлгадаг. Тиймээс шөнө контакт линзаа авч, тусгай уусмалдаа хадгалах хэрэгтэй. Ингэснээр та нүдээ хүчилтөрөгчөөр хангаж, амрааж байна гэсэн үг.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page