top of page

Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалсанаар халдвар авдаг. Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал "зүүрмэглэж байсан" сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэнэ.

Уушигны сүрьеэ юунаас болж үүсдэг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг
  • 2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах

  • Цэр болон цустай цэр гарах

  • Цээжээр өвдөх

Бусад буюу биеийн ерөнхий шинж тэмдэг:

  • Бие сульдах, амархан ядардаг болох

  • Хооллох дур багасах,

  • Жин буурах, богино хугацаанд турах

  • Шөнөөр хөлрөх

  • Халуурах

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд
  • Хар модны мөөг буюу агил мөөг нь сүрьеэ өвчний нянгийн гадуур хальсийг амархан нэвтрэн орж нянг  устгаж чадах чадвартай хүчлийг агуулдаг болохыг эрдэмтэд судлаачид саяхан нээж тогтоожээ. Иймд хар модны мөөг буюу агил мөөгөөр бэлтгэсэн бэлдмэл эмийг зааврын дагуу хэрэглэвэл сүрьеэ өвчин амархан эдгэнэ.

  • Банздоо гэдэг ургамал уушиг амьсгалын замын элдэв өвчнүүд ялангуяа сүрьеэ өвчнийг эмчлэх нэн сайн эмийн ургамал юм. Мөн түүний нэгэн төрөл Вансэмбэрүүг мөн зааврын дагуу уувал өвчин эдгэнэ.

  • Тус бүр 250гр зуун наст, цөцгийн тос, зөгийн балыг сайтар холино. Хольцоо  шилэн саванд хийж сайтар таглаад дулаан газар 3-4 хонуулна. Дараа нь хөргөгчинд хийж хадгална. 10 өдрийн дараа самбайгаар шүүсийг нь шахаж аваад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Өвчин архагшсан ч энэхүү эм тус болдог. 

  • Сүрьеэ эмчлэх олон арга байдаг. 1 лонх жимсний архинд зуун настыг 4 өдөр байлгана. Бэлэн болмогц нь өдөрт 1 жүнзийг уухад өвчин илааршина.

  • Булчирхай томрох, яваандаа уушигны булчирхайн сүрьеэ туссан хүнд хустай ойд элбэг байх алаг шаазгайн мах идэж, шөлийг ууваас сайн.

  • Сүрьеэ архаг мэнгэрийг эмнэх өөр нэг арга нь паалантай саванд гахайн өөх 100 гр, давсгүй цөцгийн тос 100 гр, зөгийн бал хийж хайлуул. (буцалгаж болохгүй) Хайлж дуусмагц дээр нь зуун настын шүүс 150 гр мөн какаогийн нунтаг нэмээд сайн холино. Ингээд шилэн хөргөгчинд хадгална. Үүнээсээ хоолны халбагаар нэгийг аяга халуун сүүнд уусгаж өдөрт 2 удаа ууна.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм. Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайд,-1-р тун, 2-р тунг 8 настайд вакцинжуулна.

  • Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал юм. Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм.

  • Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх.

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ. Шууд арга:

  • Түрхэцийн шинжилгээ

  • Өсгөвөрлөх шинжилгээ

  • Эд эсийн шинжилгээ

  • Молекул биологийн шинжилгээ

Шууд бус арга:

  • Рентген шинжилгээ

  • Туберкулины сорил

  • Иммунологийн арга гэх мэт орно.

Эдгээр аргаас хамгийн хямд ,хурдан, хялбар арга бол түрхэцийн шинжилгээ юм. Энэ нь өвчтөний сорьц /цэр, идээ,нугасны ус, плеврийн шингэн, шээс/-оос түрхэц бэлтгээд микроскопын туслажтай сүрьеэгийн нянг илрүүлдэг шинжилгээ юм.

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page