top of page

Хүний бие махбодод халдвар үүсгэгч орсны дараа өвчин үүснэ. Ангина үүсгэгчид нь бактерүүд, вирус ба мөөгөнцөр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цөөн тохиолдолд цөөн стафилококк (мөн дугуй) хоёр энэ өвчний гол үүсгэгчид байдаг.

Хоолой юунаас болж өвддөг вэ?

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан

Илрэх шинж тэмдэг
  • Халуурах /Улайлт, идээний хэмжээнээс хамаарч халуурах темпратур,хугацаа янз бүр байна/

  • Хоолой хөндүүрлэнэ, эмзэглэлтэй, өвдөлттэй

  • Булчирхай томроно

  • Юм залгихад хүндрэлтэй 

  • Толгой өвдөх

  • Эрүүн доорхи болон, хүзүүний булчирхай цочиж, томрох

  • Идээлсэн бол "хоолойны мах" дээр  цагаан толбо харагдана.

Ардын эмчилгээ, гэрээр эмчилэх аргууд
  • Хоолойгоо давстай усаар зайлах арга. Үүнд, 1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар овоолон давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.

  • Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга. 1 литр үнээний сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж өдрийн турш бүлээсгэж ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй нялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно.

  • Эртний оточ нарын арга. Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан. Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгүй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойны бусад өвчинд ч сайн.

  • Зөгийн бал, нимбэгний хослол. Хагас нимсэгний шахсан шүүсийг 1 халбага зөгийн балтай аяга халуун усанд хийж хутгаад удаан шимж ууна. Мөн шахсан нимбэгний шүүсийг адил хэмжээтэй бүлээн устай хольж зайлж болно. Мөн зүссэн нимбэгийг ойр ойрхон долоож шүлсээ залгихад хоолойн өрөвсөл дарагддаг.  

  •  

  • Орос маягийн арга. Саванд 1 стакан ус, тал стакан оросоор “анис” гэж ургамлын үр хийж зөөлөн гал дээр 15 минут чанана. Шүүсний дараа энэ ханд дээрээ 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага коньяк хийнэ. Тэгээд энэ бэлдмэлийг бүлээсгээд өдрийн турш ууж дуусгана.

  • Төмс чанасан усны уураар утах арга. Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага шиг усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна.

  • Сонгины шүүсээр эмчлэх арга. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжын дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгуй. Мөн уушгины агшил хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.

Энэ өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Дархлааг дэмжих нь хамгийн чухал.  Ялангуяа зун хүүхдийг агаар салхинд гаргаж чийрэгжүүлэх хэрэгтэй.

  • Хувийн ариун цэврийг сахих, гараа байнга угаах

  • Байр, албан газарт чийгтэй цэвэрлэгээ хийж, тогтмол агааржуулах

  • Ажил амралтын дэглэм барих 

  • Өвдсөн бол бүрэн эмчлүүлэх

Хориглох хоол, хүнс:

Хориглох хоол хүнс байхгүй

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Google+ Icon

Бөхийн өргөө, арслантай гүүр

утас: 11-333103

bottom of page